Т.Бэгзсүрэн Б сорьц өгөхөөс татгалзжээ

Спорт
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Buhchuud/begzsuren/Begzsuren.jpg

Улсын наадамд дөрөв давсан 64 бөхөөс допингийн шинжилгээ авахад нэг бөхөөс допинг илэрсэн талаар Бөхийн салбар хорооноос албан ёсоор мэдээлсэн. Тодруулбал, тус бөхийн А сорьцоос допинг илэрсэн бөгөөд Б сорьцийн шинжилгээний дараа нэрийг нь зарлана гэсэн юм.

Тэгвэл А сорьцоос нь допинг илэрсэн бөх Завхан аймгийн харьяат Даян дэвжээний бөх Улсын харцага Т.Бэгзсүрэн байсан бөгөөд тэрбээр Б сорьцийн шинжилгээ өгөхөөс татгалзсан байна.

Энэ нь тэрбээр допинг илэрсэнг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг юм.