Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ковид-19-ийн бүх хувилбарыг УСТГАЖ чадах эсрэг биетийг илрүүлжээ
Дэлхий дахиндBolortuyaУнших: 1 мин
00

Бостоны хүүхдийн эмнэлэг болон Дьюкийн их сургуулийн судлаачид Ковид-19 халдварын талаар судалгаа хийж байх явцдаа SP1-77 хэмээх ковидын вирусийг саармагжуулж чадах эсрэг биетийг илрүүлжээ. Судлаачид хүний дархлааны системтэй хулганад вирус халдварлуулахаас өмнө нэмэлтээр хүний генийн хоёр сегментийг суулгаж туршилтыг хянаж байв. Үүний үр дүнд хулганаас SP1-77 хэмээх тус вирусийн эсрэг эсрэг бие үйлдвэрлэгдэж эхэлсэн юм.
Энэхүү эсрэг бие нь Ковид-19-ийн хамгийн анх гарсан хувилбарын эсрэг хүртэл үйлчилж үр дүнгээ өгч байжээ.
Эх сурвалж: Vadda



