БНДУ, БНЛАУ, Запорожье, Херсон мужуудад ОХУ-ын бүрэлдэхүүнд орох талаар нийтийн санал асуулга болж байна

Дэлхий дахинд
Deegii
Унших: 1 мин
00
legacy:632a5d4b77c73.png

Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улс, түүнчлэн Херсон, Запорожье мужуудын эрх баригчид ОХУ-ын бүрэлдэхүүнд орох талаар бүх нийтийн санал асуулга явуулахаа мэдэгдсэн. Тэгвэл уг санал асуулга энэ сарын 23-27-ны хооронд буюу өнөөдрөөс эхлэн ирэх мягмар гараг хүртэл үргэлжлэх юм.

Зарим судлаачдын үзэж байгаагаар Бүгд Найрамдах Донецк Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улс, Херсон, Запорожье мужууд хэдийн ОХУ-ын мэдэлд орсон гэх тайлбарыг хийж байгаа.

Харин Украины эрх баригчид болоод Европын орнуудын тэргүүн нар, АНУ, НАТО-гийн төлөөлөгчид уг бүх нийтийн санал асуулгыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд буй.