ОХУ: Хэсэгчилсэн цэрэг татлагад 16 хүртэлх насны 4-өөс дээш хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн харж ханддаг иргэдийг хамруулахгүй

Дэлхий дахинд
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/123/оху цэрэг.jpg

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэсэгчилсэн цэрэг татлага явуулах зарлиг гаргасан. Түүнээс хойш бослого, хөдөлгөөн өрөөд буй. Тэгвэл ОХУ-ын БХЯ-аас хэсэгчилсэн цэрэг татлагад оролцуулахгүй хүмүүсийн талаар мэдээллээ. Үүнд,

Батлан хамгаалах салбарт ажилладаг иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүн харж ханддаг, 16 хүртэлх насны 4-өөс дээш хүүхэдтэй иргэд, дээд боловсролтой IT салбар, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж байгаа байгууллагын мэргэжилтнүүдийг цэрэгт татахгүй аж.