Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд Дэлхийн удирдагчид оролцож байна

Дэлхий дахинд
Turbat
Унших: 1 мин
00
legacy:japan yopon/h/c52b77f7-a7bc-4a84-99bf-259611479df6.jpg

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх төрийн ёслол өнөөдөр болж байна. Энэхүү арга хэмжээнд гадаадын 700 гаруй зочид ирсэн бөгөөд тэдний 50 орчим нь одоогийн болон хуучин төрийн удирдагчид юм.

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун, Австралийн Ерөнхий сайд Антони Албанезе, Вьетнамын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук, Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Хан Дак Су, Филиппиний дэд Ерөнхийлөгч Сара Дутерте-Карпио зэрэг олон удирдагч нар байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож буй.

Ерөнхий сайд Фумио Кишидагийн ажлын алба өчигдөр болон өнөө өглөөний уулзалтын зургуудыг жиргэж байна.

legacy:japan yopon/h/Fdn-vbvaMAAHYGI.jpg legacy:japan yopon/h/Fdn-yRRacAAsZ6e.jpg legacy:japan yopon/h/Fdn9MUZagAA_Bp2.jpg legacy:japan yopon/h/Fdn9PjdaMAA8_WB.jpg legacy:japan yopon/h/Fdn9S1xaEAAPa_o.jpg legacy:japan yopon/h/Fdn9WwRaIAEa-Do.jpg legacy:japan yopon/h/Fdn94fOaMAAvVXD.jpg legacy:japan yopon/h/Fdn973yagAMvtDI.jpg