Украины БХЯ-наас Запорожье хот руу пуужингийн цохилт өгч, 17 хүн амиа алджээ

Дэлхий дахинд
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:oros uls/Screenshot 2022-10-09 232912.jpg

Украины Батлан ​​хамгаалах яамнаас Оросын зүүн өмнөд хэсгийн Запорожье хот руу пуужингийн цохилт өгсний улмаас хэд хэдэн орон сууцны барилга нуржээ. Улмаар олон хүн шархдаж, 17 хүн нас барсан байна.

Ингэснээр сүүлийн 9 хоногийн дотор тус хотод болон тус хотын ойролцоо 60 гаруй энгийн иргэн амиа алдаад байна.

Тус хот нь Украины хяналтад байдаг ч өнгөрсөн сард ОХУ-ын харьяанд орсон бүс нутгийн нэг хэсэг юм.

Запорожье мужийн зарим хэсэг, тэр дундаа хотоос 52 км (30 миль) зайд орших атомын цахилгаан станц нь түрэмгийллийн эхэн үеэс Оросын мэдэлд байсан.

Эх сурвалж: BBC