ЗГ: Боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн хоолны нормативт зардлын талаар хэлэлцэж байна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Zasgiin gazar medeelel/SHB_5050.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан /2022.11.16/ үргэлжилж байна.

Өнөөдөр:

- Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалт, үр дүнгийн талаар

- “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн 2014-2021 оны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн

- Боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн хоолны нормативт зардлын талаар

- Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар

- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл зэрэг 22 асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.