ЦЕГ: 16 настай охин Улаанбаатарт ирээд 2-3 хоноод, Түнхэл рүү галт тэргээр явсан нь тогтоогдсон

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 14 сек
100
legacy:TSEG/315210465_703017290957171_4667895900864369769_n.jpg

Дархан-Уул аймгийн Дархан суманд оршин суух гэрээсээ энэ сарын 4-ний өдөр гараад сураггүй алга болсон 16 настай охиныг эсэн мэнд олсон гэж цагдаагийн байгууллагас мэдээлсэн боловч охины ар гэрээс нь олоогүй гэх зөрүүтэй мэдээллийг өгөөд буй. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

Энэ талаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны эрэн сурвалжилах хэлтсийн дарга н.Очгэрэл "Дархан-Уул аймгаас алга болсон охиныг эрэн сурвалжилах ажиллагааны явцад тухайн иргэн Улаанбаатар Дархан чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслээр хотод ирээд Баянзүрх дүүрэгт 2-3 хоноод 11 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар Түнхэл чиглэлийн галт тэргээр Түнхэл сум руу явсан нь тогтоогдсон. Тэнд очоод дэлгүүрээс худалдан авалт хийгээд, иргэн Ж-ийн машинд суугаад уул руу хэсэг хүмүүстэй цуг явсан нөхцөл байдал тогтоогдсон байгаа. Иргэн Ж автомашинтайгаа явж байхад Түнхэл тосгоны иргэнтэй тааралдахдаа Зил 130 машинтай бүхээгтээ эмэгтэй хүүхэд суулгаж, өөр хэсэг хүмүүстэй цуг самарт явж байсан. Минжийн Хангайд Хөх чулуут гэх газар отоглоно гэх яриатай явж байсан байгаа юм.

Отоглож байгаа газар руу нь явахын тулд замдаа 2-3 гол гаталдаг, жижиг машин явах боломжгүй газар юм байна. Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагын алба хаагчид Түнхэл тосгонд ажиллаж байна. Тодруулбал, тухайн орон нутгийн байдлыг сайн мэддэг хүнийг аваад самарт явсан хүмүүсийн отоглож буй газар руу явах ажиллагааг зохион байгуулж байна. Унаа тэрэгний асуудал байна. Нутгийн иргэдээс Зил 130 машиныг нь хөлслөөд явахад 8-9 сая төгрөгийн шатахууны зардал гардаг юм байна. Хоёрдугаарт, сүлжээ барьдаггүй газар юм" гэлээ.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хулан

    Цагдаад гай болно олж өгөхөөр хэрүүл хийнэ.Гарсан зардлыг н төлүүлбэл таарна.Хүүхдээ хүмүүжүүлээгүй эцэг эхийн буруу

  • З
    Зочин

    Зөнгөр хүүхэд өсгөчихөөд тэгээд тэрийгээ цагдаагийн алба хаагчдын буруу юм шиг солиорохоо болих хэрэгтэй. Хэрэв тэр хүүхэд үнэхээр олдвол бүх гарсан зардлыг ар гэр авч явсан хүмүүсээс нэхэж авах хэрэгтэй