Сурагчдын 2-р улирлын хичээл маргааш эхэлнэ
00

Сурагчдын 2-р улирлын хичээл маргааш эхэлнэ. Тодруулбал, 2026-2027 оны хичээлийн жил дөрвөн улирлаар хичээллэх билээ. Ингэхдээ нэгдүгээр улирал өнгөрөгч аравдугаар сарын 30-ныг хүртэл хичээллэж, нэг долоо хоног амраад буй. Тэгвэл хоёрдугаар улирлын хичээл маргааш буюу 11-р сарын 9-нөөс эхэлж, 12-р сарын 25-ныг дуустал хичээллэх юм.



