Хамаатныхаа 13 настай охиныг хутгалж хөнөөсөн 11 настай хүү “Би ийм хэрэг хийгээгүй“ гэж мэдүүлжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:shuuh/1.jpg

Өнгөрсөн 2021 оны наймдугаар сарын 7-нд БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах ... хорооллын автомашины зогсоолд 11 настай хүүхэд өөрийн төрөл садангийн холбоотой 13 настай охин, 7 настай хүүг хутгалсан ноцтой гэмт хэрэг гарсан. Хэргийн улмаас 13 настай охин шархаа даалгүй газар дээрээ амиа алдсан ба түүний дүү болох 7 настай хүү хүнд гэмтэж эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж байв. Тэгвэл эл хэргийг үйлдсэн этгээд нь насанд хүрээгүй буюу 11 настай хүүхэд гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болох магадлалтай.

Гэвч 11 настай хүү өөрөө ийм гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа бөгөөд түүний ээж хэргийг хялбаршуулсан журмаар бус цагаатгуулах хүсэлтэйгээр прокурорын байгууллагад гомдол гаргажээ. Харин цагдаа болон прокурорын байгууллагаас 11 настай хүүг эл хэргийг үйлдсэн гэдгээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлээд буй юм. 11 настай хүүгийн шүүх хурал өнөөдөр /2022.11.21/ 10:30 цагаас болохоор товлогджээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • У
    УХААНТАЙХАН ШИЙД ГАРГАЖ СУР ТА БҮХЭН

    НЭГЭНТ ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН НЬ ТОГТООГДВОЛ ЯЛ ӨГӨХ Л ХЭРЭГТЭЙ. МОНГОЛД АНХ УДАА ТОХИОЛДОЖ БАЙГАА БАЙХ АА,ХҮҮХЭД НАСАНД НЬ ХҮҮХДИЙН КОЛОНД НАСАНД ХҮРВЭЛ МЭДЭЭЖ ЗАСАН ХҮМҮҮЖҮҮЛЭХЭД ШИЛЖҮҮЛ. ТҮҮНЭЭС ХҮҮХЭД ГЭЭД ГЭМ ЗЭМГҮЙ МЭТ ӨНГӨРӨӨЖ ЯАВ Ч БОЛОХГҮЙ , ГОЛ НЬ ХҮҮХДЭЭ ИЙМ БАЙДАЛД ОРУУЛСАН ГЭР БҮЛИЙН ХҮМҮҮЖЛИЙН ГОЛ БОЛОХ ЭЦЭГ ЭХ ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА ШИГ ЯАВ Ч БАЙЖ БОЛОХГҮЙ ТЭДЭНД БАС ХАРИУЦЛАГА НООГДУУЛАХ ЁСТОЙ ХҮНИЙ МУУГ ҮЗЭЖ БАЙГАА ВМ БИШ ХУУЛЬ ГЭЖ БАЙДАГ ГЭДГИЙГ Л МЭДРҮҮЛ