ЦЕГ: 16 настай охиныг энэ сарын 26-нд уулнаас буулгаж, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:TSEG/316117544_453155786977835_1297298164054217363_n (4).jpg

Өнгөрөгч 11 дүгээр сарын 4-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд оршин суух гэрээсээ гараад сураггүй алга болсон 16 настай охиныг хамаарал бүхий этгээдтэй хамт Төв аймгийн Мөнгөнморьт сум руу самар түүхээр явсан болохыг олж тогтоосон бөгөөд охиныг уулнаас буулгахаар ажиллаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Охиныг энэ сарын 26-нд уулнаас буулгаж, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ.