Х.Нямбаатар: Нүүрсний хулгайд алдагдсан өртгийг тогтоохоор шинжээчдийг ажиллуулна, жагсагчдын төлөөллийг оролцуулахад нээлттэй

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2024/04/220252833_5604867222917506_5961262485707226416_n.jpg

Засгийн газар өнөөдөр /2022.12.09/ ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаас гарсан шийдвэрийг албаныхан танилцуулж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Нүүрсний хулгайн хэрэгт 40 их наяд гэх тоо гараад байгаа. Бид нэгдсэн дүгнэлтэд хүрэх хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгэн гишүүн 14-15 жил ухсан уурхайн ажил, нүүрсний хэмжээг гаргах нь тийм ч зохимжтой зүйл биш. Тиймээс шинжээчдийг ажиллуулахаас гадна жагсагчдын төлөөлөл, мэргэжлийн хүмүүсийг энэ төрлийн үйл ажиллагаанд оролцуулахад одоо ч нээлттэй гэдгийг хэлье" гэв.