Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Г.Батсуурийг томилжээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:govisumber/Capture.JPG

Г.Батсуурийг Говьсүмбэр аймгийн Засаг даргаар томилох Ерөнхий сайдын захирамж гарчээ.

Уг томилгоог тус аймгийн ИТХ-ын хуралдаанаас нэр дэвшүүлсний дагуу хийсэн байна.

Г.Батсуурийн ажилласан байдал:

1996-2006 онд Дорноговь аймгийн нефть хангамжийн газар засварчин, механик, ерөнхий механик, дарга

2006-2010 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч

2015-2016 онд Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

2016-2020 онд Говьсүмбэр аймгийн Засаг дарга, 2020-2022 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар тус тус ажилласан туршлагатай.