М.Ганбаатар, Ж.Эрхэмбаатар, С.Энхболд, О.Цэндсүрэн нарыг ДЭД САЙДАД ДЭМЖЛЭЭ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:MAN/320558519_1917211778625454_5380422945697671436_n.png

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдсан. Өнөөдрийн хуралдаанаар сайдуудын томилгооноос гадна таван дэд сайдын асуудлыг мөн хэлэлцсэн байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар ЦХХХЯ, Эдийн засаг, хөгжлийн яам, Эрүүл мэнд, УУХҮЯ-ны зэрэг дөрвөн яамны дэд сайдын суудал хоосон байгаа.

Ингэхдээ БОАЖЯ-ны дэд сайд Г.Түвдэндоржийг Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайдад сэлгэхээр тохирч, харин БОАЖЯ-ны дэд сайдад "Тавантолгой түлш" компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Ганбаатарыг томилохоор дэмжсэн байна.

Харин ЦХХХЯ-ны дэд сайдад Ж.Эрхэмбаатар,

Эрүүл мэндийн дэд сайдад С.Энхболдыг,

УУХҮЯ-ны дэд сайдад О.Цэндсүрэн нарыг томилохоор дэмжсэн байна.

Удирдах зөвлөл шийдвэрээ гаргасан тул УИХ-д өргөн барина. Үүний дараа тангарагаа өргөнө. Засгийн газар үдээс хойш ээлжит бусаар хуралдахаар товлоод байна.