АН-ын даргад нэр дэвшигчийн бүртгэл оройн 20 цаг хүртэл үргэлжилнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:an buleg/AN dargad ner dewshigchid.jpg

Өнгөрөгч хоёр жил гаруйн хугацаанд талцал хуваагдалтай явж ирсэн Ардчилсан нам энэ сарын 19-нд намын даргаа сонгож, Их хурлаар батламжилахаар тогтсон. Тэгвэл АН-ын даргад нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр /2023.01.18/ 10.00 цагт эхэллээ. Бүртгэл оройн 20.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Одоогийн байдлаар Ардчилсан намын даргад Сангийн сайд асан С.Баярцогт, БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа болон УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, АН-ын гишүүн М.Чимэддорж нар өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдээд буй билээ.