С.Эрдэнийн АН-ын даргаар Д.Ганбат сонгогджээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
20
legacy:Ganbat gishuun/326906087_1548841868962280_954693191882631254_n.jpg

С.Эрдэнийн Ардчилсан намын дотоод сонгуулийн хороо 1 дүгээр сарын 25-ны өдөр Намын даргыг сонгох сунгааг товлон зарлах тогтоолыг гаргаж нийт долоон нэр дэвшигч бүртгүүлсэн байдаг билээ.

Тэгвэл өнөөдөр намын даргыг сонгох сунгааны цахим санал хураалт болж УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат 21027 хүний санал авч 2022.34 хувийн оноогоор тэргүүлж ялалт байгуулсан бол 16-р их хурлаар намын даргад батламжлахаар болжээ.

Ташрамд сануулахад, намын даргын сунгаанд:

1. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат

2. Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Т.Энхсайхан

3. Ардчилсан намын ҮБХ-ны Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хорооны дарга Д.Ганбаяр

4. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд

5. Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, АЗХ-ны тэргүүн, БГД-ийн ИТХ-ны төлөөлөгч Н.Болдбаатар

6. Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга, ЧД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сугарсүрэн

7. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Л.Гүндалай нар нэр дэвшин өрсөлдөөд байсан юм.

legacy:Miigaa/анн.jpg
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Баяр хүргэе ээ

  • З
    Зочин

    Одоо тэгээд АН хоёр даргатай болчихлоо. Лу.Гантөмөр, Д.Ганбат хоёрын хэн нь жинхэнэ дарга вэ? Энэ хоёр хоорондоо зодолдоод дийлсэн нь дарга болбол шударга болно. Уг зодооныг албан ёсоор зохион байгуулж, хутга шөвөг, нунчаг ашиглах, нулимс асгаруулагч хий цацах, бөлдөгдөх, хазахыг зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд нэгнийгээ ухаан алдуулсан нь ялж, АН-ын жинхэнэ дарга болог.