Л.Гүндалай: “Бидон“ Д.Ганбат гэдэг даргатай болсон намын ЛУЙВРЫН СОНГУУЛЬД ялагдах сонин байдаг юм байна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 13 сек
50
legacy:gundalai/MPA PHOTO 2021-0924.jpg

С.Эрдэнийн зохион байгуулсан АН-ын даргыг сонгох сунгаанд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нэр дэвшин өрсөлдөж 17828 хүний санал авч ялагдал хүлээснээр намын даргын буухиаг өндөрлүүлээд буй. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг хийлээ.

Тодруулбал, "Сая АН-ын даргыг сонгох сунгаанд оролцлоо. Ардчилсан нам ч одоо олон даргатай болчихоод байгаа юм. С.Эрдэнийн тал гэнэ үү, С.Эрдэнийн АН гэнэ үү сонгуулиа явуулсан. Түүнд нь би бас оролцоод ялагдчихлаа. Ялагдах нь ч яах вэ. Би бол ялж, ялагдаж явахыг мэддэг учраас нэг их тоогоод байх зүйл биш. Гэхдээ луйвар, булхиагаар ялагдах жаахан сонин юм байна.

Хамгийн гол нь эхлээд цахимаар санал хурааж байна гээд хувийг нь танилцуулаад л байсан юм. Тэгээд яг 12 цагт хаагаад л бүх юм харанхуй алга болчихсон. Том зааланд хүлээгээд сууж байтал дотоод сонгуулийн хорооныхон гэнэтхэн нэг бичиг авчирч ирсэнээ нэр дэвшигч нарын авсан саналыг гаргаж ирээд уншчихаж байна лээ. Үүнийг би гайхаад байгаа. Саналын дүнг бидэнд харуулаагүй. Тусгай өрөөнд Дотоод сонгуулийн хорооныхон дүнгээ харж хурлаа хийж гарч ирээд л Д.Ганбатыг 2022 хүний санал авч ялсан учраас даргаар сонгож байгаагаа хэлсэн.

Миний бие 18 мянга орчим хүний санал авсан гэсэн байх. Гэвч энэ нь Д.Ганбатынхаас 4000 хүнээр дутуу санал байсан. Ямартай ч би саналын дүнд итгэхгүй байна. Учир нь тэнд юу болж байгааг огт үзүүлээгүй.Эцэст нь хэлэхэд "Бидон" Д.Ганбат С.Эрдэнийн АН талаас сонгогдож байгаа юм байна.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Oдоо ганбат гантөмөр хоёр үзэх хэрэгтэй ялсан н жинхэнэ дарга

  • Z
    Zochin

    Bayr hurged teverch avaad l basgdee ooroo ..garaad gonshigood yan uuu....GUUNEE mini..dee..

  • Г
    гүнбалай нь байна.

    Намын даргаа сонгохдоо ингэж хямарч, ясаа булаалдсан ноход шиг уралцаж байгаа юм чинь энэ ардчилсан нэртэй хулгайчууд дараа жил сонгуульд ялбал улс орныг нэг мөсөн сөнөөнө дөө.

  • З
    Зочин

    Turuunii buus buusuu songoj taaraa

  • З
    Зочин

    Одоо даргын сонгуульд ялагдсан, дотроо гомдож яваа Баярцогт, Гүндалай нар бас хоорондоо нэг сонгууль явуулбал яасан юм. Тэгээд 3 дах дарга нь гарч ирнэ. Гоё ш дээ. Ялагдсаныг нь гомдоохгүйн тулд бас дарга болгоод ингээд АН 4 даргатай болбол нэг нам 4 даргатай болж дэлхийн рекорд тогтооно.