С.Эрдэнэ: Эрх баригч “КОММУНИСТУУДАД“ бид өчигдөр АМИД гэдгээ мэдэгдэж зохих хариуг нь өгч чадлаа

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
20
legacy:С.Эрдэнэ/284237068_3315088255389044_7512891120260103758_n.jpg

Ардчилсан намын XVI ээлжит бус их хурал болж байна. Хурлаар намын даргын сунгаанд ялалт байгуулсан Д.Ганбатыг өнөөдөр албан ёсоор батламжилсны дараа Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ гаргах ёстой билээ.

Тэгвэл намын ээлжит бус Их Хуралдааныг нээж С.Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ "Бид яаж ч үгүйсгээд Монгол оронд хүний эрх, эрх чөлөө, ардчиллын дуу хоолой болж түүний салхийг хагалж гарч ирсэн улс төрийн хүчин мөн гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Бид 100 жилийн түүхгүй ч гэсэн 30 жилийн түүхээр Монголын бүхэл бүтэн нийгмийг өөрчилж чадсан. Өнөөдөр 40 хүрээгүй залуучууд социализмыг магтан дуулаад өнгөрсөн үе ямар сайхан байсан юм бэ гэж яриад явааг харахад харамсдаг. Ийм байдлаар залуучуудын тархийг угааж, итгэл үнэмшлийг байхгүй болгох гэж оролдож байгаа өнөөдрийн эрх баригчид "коммунистуудын" увиагүй үйл явдлыг бид таслан зогсоох ёстой.

Бид удахгүй болох бүх шатны сонгуульд бэлдэх, түүнд хариуцлагатай оролцохын тулд АН-аа эмхлэн байгуулах цаг болсон. Ардчилсан намыг тараад бутраад явсан мэтээр мөрөөдөж зүүдэлж явсан хүмүүст бид өчигдөр амид гэдгээ мэдэгдэж зохих хариуг нь өгч чадлаа. Бид байгаа. Байсаар ч байх болно" хэмээв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2023/01/29

    Амид ч гэх шиг. Амьд

  • З
    Зочин2023/01/29

    Балай донгио нөхөр минь тэр соц нийгэм дажгүй байжээ гээд байгаа залуус чинь хэн нэгний үгээр биш youtube дээр байгаа тухайн үеийн баримтат кино, тэр үеийн амьдралын зах зухаас нь харуулсан фото зургаа ардчилсан намын гэгддэг өдрийн сонин дээр гаргаад байгаа учраас л арай ухаалаг нэг нь тэгж ярьж яваа юм. Харин ухаан муутай нь ардчилал мандтугай гэж нүдээ анин хашгирч байгаад л архинд орох, хар тамхины хэрэгт орооцолдох, мөрийтэй тоглоомонд амь амьдралаа алдах эсвэл харь оронд очиж боол болж явсаар дуусч байгаа болохоор тэгж ярьж байгаа юм.