ШҮҮХ: УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг “Тавантолгой“ ХХК-д 18 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулж, хөрөнгө завших хэргийг удирдан зохион байгуулсан хэрэгт буруутган хилийн хориг тавьсан

Улс төр
Myagmarsuren
Унших: 2 мин 3 сек
50
legacy:2025/01/MPA05216.jpg

Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэд “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын гаргасан саналыг үндэслэлтэй гэж үзэн, яллагдагч Д.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг шийдвэрлэж дуустал түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл Д.Бат-Эрдэнийг 2012-2016 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа “Таван толгой” ХК-ны ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарт хууль бусаар нөлөөлсний улмаас 323,900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Таван толгой” ХК, “Тавантолгой транс” ХК-иудын хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж “Тавантолгой” ХК-д 18,478,856,284 төгрөгийн хохирол учруулан хөрөнгө завшихыг удирдан зохион байгуулсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь / Хөрөнгө завших/ заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.

Мөн Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн “Тавантолгой” ХК-ны тооцооны нягтлан бодогч ажилтай Д.Мөнхнасан, “Тавантолгой” ХК-ны Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал бөгөөд ерөнхий инженер ажилтай байсан П.Мөнхтуул, “Тавантолгой” ХК-ны Төлөвлөлтийн ахлах инженер ажилтай Ж.Мягмардорж нарт “Хязгаарлалт тогтоох болон албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх ” таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг хянан хэлэлцлээ.

Шүүхээс яллагдагч Д.Мөнхнасан, П.Мөнхтуул, Ж.Мягмардорж нарын холбогдох хэргийг хянан шийдвэрлэж дуустал мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, тэднийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор

Д.Мөнхнасанг “Тавантолгой” ХК-ны тооцооны нягтлан бодогчоор ажиллах үүргээ биелүүлэхийг 12 сарын хугацаагаар түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах,

П.Мөнхтуулыг “Таван толгой” ХК-ны Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын захирлын албан үүргээ биелүүлэхийг 12 сарын хугацаагаар түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах,

Ж.Мягмардоржийг “Тавантолгой” ХК-ны Төлөвлөлтийн ахлах инженерээр ажиллахыг албан үүргээ биелүүлэхийг 12 сарын хугацаагаар түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

Яллагдагч Д.Мөнхнасан, П.Мөнхтуул, Ж.Мягмардорж нарын хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан болон удирдлагаас өгсөн шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж улсад 11,405,595,413 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан /Хөрөнгө завших/ гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа талаар шүүхээс мэдээллээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2023/02/08

    Нүүрсний хулгайгаас гадна иргэдийн хувьцааг дээрэмдэж авсан итгээддээ .Хувьцааг нь сайн шалгаж иргэдэд хувьцааны ноогдол ашгийг нь нөхөн олгох хэрэгтэй

  • З
    Зочин2023/02/08

    бузарууд

  • Ү
    Үнэн2023/02/07

    Нүүрсчдээс гадна манай шүүх гэж нэг авилгалчид бий. Тэднийг цэвэрлэхээс нааш ямар ч үр дүн гарахгүй.

  • Э
    Энэ хөгшин гар их зальтай өвгөн гэсэн2023/02/07

    Энэ өвгөн маш зальтай өвгөн дөө 60 хүрчээд хэзээ үхнэ гэж ингэж улсаасаа хулгай хийж олон тэрбумаар хохирол учруулж бга нь яавч монгол хүн биш

  • З
    Зочин2023/02/07

    Аль хэдийн энэ хүн шоронд сууж бх ёстой хүн ш дээ шүүх шүүхийн ерөнхий үөвоөлийг их л аргалдаг хүн гэсэн баруун солгойгүй мөнгө цацаж угжиж бдаг гэдэгийг хүмүүс олон жил ярьж бна одоо харин үнэн эсэхийг нь харж дээ ард түмэн