ШУУРХАЙ: МАН-ын бүлэг дахин хуралдаж гишүүдийн тоог 126, жагсаалтыг 60:40 байх агуулгыг ярилцжээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
30
legacy:man buleg/39937AD5-DFFC-403E-BF00-BB9DE99457C9.jpg

УИХ дахь МАН-ын бүлэг үдээс хойш 16 цагт хуралдаж дөнгөж сая дууслаа. Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох нь зүйтэй гэсэн байр суурийг бүлгийн гишүүд илэрхийлжээ. Хэрэв гишүүдийн тоо 126 болбол 60:40 гэсэн харьцааг баримтлан 76 тойргийг хэвээр үлдээх агуулгыг ярилцаж байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Хэдийгээр эрх баригч намаас саналаа нэгтгээд буй ч сөрөг хүчний байр суурийг харгалзан үзэх нь зүйтэй гэж дүгнэсэн учраас УИХ дахь АН-ын бүлгийн улс төрийн шийдвэр хүлээлт үүсгэх болжээ.

УИХ-д суудалтай гурван нам эцсийн байдлаар саналаа нэгтгэж байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой.Тиймээс эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөртөө багтаад юм уу эсвэл маргааш хуралдаж саналаа нэгтгэж хүргүүлэхээр болжээ.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Deljihgui shu ta nariig 86 bagadaagui harin ihseed yuj hiihee baij ta nar

  • З
    Зочин

    Хүн нэг л удаа 4 жилийн хугацаатай УИХ гишүүн байхаар зохицуулах хэрэгтэй. Дахин дахин сонгодоод байх эрхийг нь хязгаарлах нь зөв

  • З
    Зочин

    Заавал нэмэх гээд улайрч үхэх гээд бхийн ард түмэн тэмцэнэ шүү