Д.Тогтохсүрэн: Энэ долоо хоногт ҮХНӨ-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусвал ирэх долоо хоногт гишүүд дахин тойргууддаа ажиллана

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:man buleg/80BFC0DB-5C63-46E7-8C18-F2D50D65527E.jpg

УИХ-д суудалтай гурван намын төлөөллүүд уулзаж ҮХНӨ-ийн асуудлыг хэлэлцэж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-д суудалтай гурван нам УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, 76 гишүүнийг тойргоос, 50 гишүүнийг жагсаалтаар нэр дэвшүүлж сонгох тогтолцооны өөрчлөлтөд санал нэгдлээ. Өнөөдөр маргааш байнгын хороод хуралдана. Нөгөөдөр УИХ-ын чуулган хуралдаж, ҮХНӨ-ийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Энэ долоо хоногт хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусвал ирэх долоо хоногт гишүүд дахин иргэдийн санал бодлыг сонсох чиглэлээр тойргууддаа ажиллана. Зарчмаараа л явна" гэлээ.