СОЁЛЫН ЯАМ: Соёлын салбарын ажилчдын цалин хөлсийг энэ онд багтаан боловсрол, шинжлэх ухааны салбартай дүйцүүлж НЭМЭГДҮҮЛНЭ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:nomin said/уж.jpg

Засгийн газар хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийг холбогдох сайд нар мэдээлэл хийж танилцуулж байна.

Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин "Соёлын салбарт ажиллаж буй ажиллагсдын цалин 570 мянгаас 995 мянган төгрөг байгаа. Энэ нь 452 байгууллагын 6245 ажилтан, алба хаагчид хамаарна. 720 мянган төгрөгийн дундаж цалинтай гэсэн үг. Энэ нь бусад төрийн байгууллагууд буюу боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудаас 6-25 хувиар бага байгаа. Соёлын салбарынхантай уулзахад цалингийн харьцаа бусад салбаруудаас бага, амжиргаанд хүрэлцэхгүй байна, онцлог нөхцөлд нь тааруулж цалин хөлсийг тогтоож өгөх саналыг хэлж байсан. Тиймээс сүүлийн хоёр жилийн хугацаанд ХНХЯ болон Сангийн яамтай харилцан ажилласны дүнд өнөөдөр тодорхой шийдвэрт хүрч байна. Соёлын салбарын ажилчин алба хаагчдын цалин хөлсийг боловсрол, шинжлэх ухааны салбартай дүйцүүлнэ. Үүнийгээ энэ ондоо багтаан шийдвэрлэнэ" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    ТҮ 1-1 ээс ТҮ 2-1 ангилалд байгтдаг үйлчлэгч манаач харуул гэсэн ажилчид цалин үндсэн 520.000 төгрөг үүнээс ЭМД НД ХАОТ гээд гар дээрээ 380.000 төгрөг авч байна даа сайдаа

  • З
    зочин

    Хөдөлмөрийн сайд Булгантуяа 2023 оны төсөвт цалингийн нэг ч төсөв төсөвлөгдөөгүй байгаа яг таны хэлээд байгаа зүйл чинь 2024 02 сарын 01 хэрэгжих магадлалтай ш дээ тэгээд нэмэгдэл нь үндсэн цалингийн 8 хувь л нэмэгдэх магадлалтай энэ 2023 ондоо цалин нэмэгдэнэ гэсэн ойлголт байхгүй

  • З
    зочин

    Соёлын сайдын энэ арга хэмжээ нь зүгээр л гал унтраах арга хэмжээ гэдгийг ойлгох хэрэгтэй Соёлын байгууллагын цалинг энэ ондоо багтаж олгоно гэх юм үнэндээ бол 2024 оны 01 сарын 01 хэрэгжиж эхлэх байх гэхдээ үндсэн цалингийн 8 хувь олгох байх шүү