Дуучин П.Баярмагнай: Наадмаас өмнө бидний цалинг нэмэхгүй бол Соёлын сайд та өөрөө бүжгээ сурч эхлээрэй

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:2025/05/NewFolder2/bayarmagnay.jpg

Соёл урлагийн салбарынхан өнөөдөр /2023.05.17/ ДБЭТ-ын гадна цалингаа нэмэгдүүлэхээр жагссан. Үүний дараа Соёлын сайд Ч.Номин соёл урлагийнхантай уулзалт хийсэн юм. Энэ үеэр дуучин, МУСТА П.Баярмагнай Соёлын сайдад хандан дараах зүйлийг хэлсэн юм. Тэрбээр,

"Сайд аа, бид бүхэн 21 аймаг, Улаанбаатар хотын төрийн наадмын нээлт хаалтад оролцохгүй гэдгээ илэрхийлээд жагсаж байгаа гэдгийг ойлгож байна уу. Та сая жилийн дотор цалин үе шаттайгаар нэмнэ гэж хэллээ. Хөөрхөн хуурч байгаа юм шиг санагдаж байна.

Бид наадам хүртэл ингэж жагсаж чадна. Бидний цалинг наадам хүртэл хамгийн багадаа 1,5 сая төгрөг болгохгүй бол ямар ч наадам болохгүй. Нээлт хаалтгүй наадмыг та нар өөрсдөө хийгээрэй. Ч.Номин сайд та өөрөө бүжгээ эхнээс нь сурч эхлээрэй гэж би хэлмээр байна. Сая Батнайрамдал найруулагч хэллээ. Бүх, аймаг сумдын соёл урлагийнхан, музей, номын сангийн ажилчдыг авч ирэхээр бол бүгд ирнэ. Та 700 мянган төгрөгөөр сар амьдраад үзээрэй. Аягүй бол та энэ мөнгөөр нэг л өдөр хоол иддэг байгаа даа" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    Сондор

    Болино л биз. Наадам болдогоороо болно.Гэхдээ та наргүй.Энэ гөлтийсөн новш чинь хүзүүндээ нохойны гинж шиг алтан гинж зуучихээд балайрахаа боль.Энэний дуучин гэж юу байдгийн.Ёстой мэдэхгүй банхар байна.

  • З
    Зочин

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag