СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хэнтийн нутгаар хүчтэй цасан шуурга гамшгийн хэмжээнд хүрч шуурна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/03/tsasan shuurga.jpg

Өнөөдөр Дундговийн зүүн хэсэг, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар, салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Мөн Хэнтийн нутгаар хүчтэй цасан шуурга ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД хүрч шуурах тул доорх зөвлөмжийг хүргэж байна.

Аян замд гарахгүй байх

Зайлшгүй хол замд гарах тохиолдолд машин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, дулаан хувцас бэлдэх

Цаг агаарын мэдээг тогтмол сонсох

Хөлдөх, осгох, хайрагдахаас болгоомжилж дулаан хувцаслах

Өндөр хүчдэлээс хол байх

Малыг хол бэлчээхгүй байх