Таван ханатай гэр шатаж, 8 настай охин өвөөтэйгээ өртөж нас баржээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:tuimer/khkhernr.jpg

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Төв багийн Далай-н 14 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл тавдугаар сарын 25-ны өдрийн 01:56 цагт ОБГ хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг унтраасан бөгөөд уг гал түймэрт тус сумын иргэн Р /76 настай, эрэгтэй/, Т /8 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.