Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээнд цахим шийдлийг нэвтрүүлнэ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин 29 сек
00
legacy:8  4/хх11/788а.jpg

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт дэвшил авчрах, цахим шийдлүүдийг нэвтрүүлэхээр Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар Голомт банктай хамтран “DIGITAL SME 2023” арга хэмжээг зохион байгууллаа. Тодруулбал, үр ашгийг нэмэгдүүлж, цаг хугацаа, өртөг хэмнэх технологийн дэвшил, цахим хэрэглээг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодит үр дүнг гаргахад энэхүү арга хэмжээний зорилго оршиж буй юм.

Энэ хүрээнд “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт дижитал шилжилт хөгжүүлэх хэрэгцээ шаардлага”, “DIGITAL SME’s” буюу нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт дижитал систем хөгжүүлэх шийдэл” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, “TomYo EdTech”, “Зочил” платформын давуу тал, инновацыг танилцуулсан.

legacy:8  4/хх11/789х.jpg

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн,

-Жижиг, дунд үйлдвэрлэгчид үйл ажиллагаандаа цахим шийдлүүдийг нэвтрүүлэх нь чухал байна. Нийслэлийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байгаа 678 мянган иргэн, 43 мянган аж ахуйн нэгжийнхээ мэдээллийг өөрсдийнх нь зөвшөөрлийн дагуу цахим платформ дээр нэгтгээд нэг жилийн хугацаанд сегментчилнэ. Өөрөөр хэлбэл, аль салбарын ямар бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах боломжтой вэ, ямар чиглэлд дижитал хэрэглээг нэвтрүүлснээр эдийн засгийн үр өгөөжтэй байх вэ, хүний нөөцийг хэрхэн чадавхжуулах вэ гэдгийг тодорхойлох юм. Энэ платформ ашиглалтад орсноор жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, тэдэнд хэрэгтэй үйлчилгээг хүргэх, цаашлаад бизнесийнхээ түүхээр зээл авах, хөрөнгө оруулалт татах зэрэг үйл явц илүү хялбар болох юм хэмээв.

legacy:8  4/хх11/787а.jpg

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулж, инновац шингэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах, төрийн худалдан авалтаар дэмжих, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх юм. Түүнчлэн ЖДҮҮ салбарт дижитал шийдлийг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар оролцогч талууд Санамж бичиг байгуулав.