Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Наймдугаар сарын 1-н гэхэд тусгай зөвшөөрлүүдийг бүрэн цахимжуулахыг Ерөнхий сайд үүрэгдлээ“
00

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Наймдугаар сарын 1 гэхэд тусгай зөвшөөрлүүдийг бүрэн цахимжуулах үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Цахимжих нөхцлийг хангаж чадаагүй тохиолдолд зөвшөөрлүүдийг албан хүчээр байхгүй болгох алхмыг ЗГ-ын зүгээс илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, тусгай төрлийн зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байгаа 240 гаруй төрөл байгаа учраас цахимжуулах шаардлагатай" гэлээ.



