БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн дүү Б.Баттогтох БЗС-гаас 14 мянган ам.долларын зээл авч, БНСУ-д сурчээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Bat-Erdene said/bat-erdene.jpg

Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан хүмүүсийн нэрс дунд зарим улс төрчдийн хамаарал бүхий этгээдүүд байгаа нь олон нийтээс ихээхэн шүүмжлэлийг хүртсэн. Үүнтэй холбоотойгоор тус сангийн үйл ажиллагаанд хууль хяналтын байгууллага шалгалж хийж эхэлсэн. Тэгвэл БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн дүү Б.Баттогтох нь 2009 онд БЗС-гаас 14 мянган ам.долларын зээл авч БНСУ-д суралцжээ. Түүний хувьд БНСУ-ын Сөүлийн их сургуульд суралцсан аж.