Г.Дамдинням: Англи хэлийг явуулахгүй байх зорилготой зарим дарга нарын ажиллагаа хүчтэй байна шүү

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Damdinnyam/278657951_321424303433380_7318168853965376386_n.jpg

Засгийн газраас 2021 онд өргөн мэдүүлсэн Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж буй.Боловсролын Ерөнхий хуулийн анхны хэлэлцүүлэг нь өнөөдөр үргэлжлэх буюу УИХ-ын чуулганаар орж ирэх ёстой байсан боловч хойшилжээ. Хуулийн төсөл хойшилсон эл асуудалд Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням шүүмжлэлтэй хандаж, өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Анхдугаар хэлэлцүүлэг нь үргэлжлэх ёстой БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ УИХ-ын чуулганд орж ирэхгүй учир битүүлэг шалтгаанаар хойш шидэгдэж байгаад өнөөдөр 4-р асуудал болж орж ирэх байсан ч ахин хойш шидэгджээ. АНГЛИ ХЭЛИЙГ явуулахгүй байх зорилготой зарим дарга нарын ажиллагаа хүчтэй байна шүү" гэжээ.