Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Контент бүтээгч Nuseir Yassin Чингис хаан Үндэсний музейд зочиллоо
00

Цахим орчинд 70 сая гаруй дагагчтай, Nas Daily-ийн үүсгэн байгуулагч Nuseir Yassin “Nas Summit-2023” арга хэмжээг зохион байгуулахаар манай улсад хүрэлцэн ирээд байгаа билээ. Тэрбээр 2023 оны наймдугаар сарын 13-нд буюу өчигдөр Чингис хаан Үндэсний музейд зочиллоо. Монгол Улсыг дэлхийд сурталчлан таниулах зорилго бүхий “Nas Summit-2023” арга хэмжээнд олон улсын сая сая дагагчтай 20 гаруй контент бүтээгчид оролцох аж.



