Хүчтэй салхи, усархаг борооны улмаас цахилгаан дамжуулах тулгуур унаж 45 мянган айл өрх цахилгаангүй болжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:3 angi suragch/64.jpg
legacy:3 angi suragch/62.jpg

Өчигдөр буюу наймдугаар сарын 13-ны 22:55 цаг орчимд Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт Хархорин сумаас 40 орчим км-т 110кВ-ын Хархорин А,Б цахилгаан дамжуулах агаарын шугамын 679-683 дугаар тулгуур унаж аваарын нөхцөл байдал үүссэн байна. Хүчтэй салхи, усархаг борооны нөлөөгөөр үүссэн тус гэмтлийг устгахаар эхний ээлжийн бригадууд газар дээр нь очсон. Сэргээн босголтын ажилд Хангайн бүсийн салбараас 4, Улаанбаатар салбараас 1 бригад тус тус ажиллаж байна. Энэ тасралтаар 45320 айл өрх, 5256 аж ахуйн нэгж 7 аймгийн 57 сумын хэрэглэгч цахилгаангүй болсон. Сэргээн босгох ажлыг 3 хоног буюу 72 цагийн дотор гүйцэтгэхээр ажиллаж байна.

legacy:3 angi suragch/63.jpg