Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЗГ: Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийн талаар хэлэлцэж байна
00

Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Тэгвэл Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:
-Боомтуудын хил дамнасан төмөр замын явцын талаар,
-2023 оны ургацын урьдчилсан баланс,
-“Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол,
-Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийн талаар,
-Олон улсын цахим худалдааны төлбөр тооцооны гарцын талаар,
-Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний талаар зэрэг 40 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.



