Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ШУУД: S’Outlet-ийн удирдлагуудад Хотын даргын албадан буулгах захирамжийг танилцуулж байна
00

Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа ХУД-ийн 3-р хороонд байрлах Шунхлай ШТС, СБД-ийн 1-р хороонд байрлах S Outlet 2 блок барилга, ХУД-ийн 15р хороонд байрлах Акуа Гарден хотхоны хоёр блок барилгыг албадан нураах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан билээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр нийслэлийн удирдлагууд дөнгөж сая Шунхлай Групп ХХК-ийн ШТС-ыг нураах захирамжийг эздэд нь танилцуулж, нураасан. Тэгвэл одоо S Outlet барилгыг нураах захирамжийг удирдлагуудад нь танилцуулж байна.



