“Нүүрсний хулгай” хавтгайрахад АТГ, ЦЕГ, УЕПГ-ын албан тушаалтнууд холбоотой гэсэн дүгнэлт гарчээ

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 23 сек
90
legacy:nuursnii tur horoo/ATG.jpg

Гэрэл зургийг UBN.MN /Mpa.mn сайтыг зургийг ашигласан болно/

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан “Нүүрсний хулгай”-г шалгах УИХ-ын түр хороо энэ долоо хоногоос ажлаа эрчимжүүлээд байгаа. Тэгвэл өмнөх түр хороогоор шалгаж тогтоосон зарим зүйлс анхаарал татаж эхэллээ.

Тодруулбал, өмнөх түр хороо “Нүүрсний хулгай” хавтгайрахад тухайн үеийн Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий прокурорын газар, ЦЕГ-ын ажил хариуцаж байсан албан тушаалтнуудыг холбоотой гэж дүгнэсэн байгаа юм.

2013-2022 оны хугацаанд Гаалийн ерөнхий газраас дотоод хяналт шалгалтыг хэд хэдэн удаа явуулж гаалийн бүрдүүлэлт дутуу болон бүртгэлгүй машины талаарх гэмт хэргийн шинжтэй зөрчлүүдийг илрүүлж, АТГ болон ЦЕГ-т шилжүүлсэн байдаг. Гэвч тус байгууллагуудын албан тушаалтнууд уг зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй шалгалтын тайлангийн зүйлчлэлийг нь өөрчилж, дарж байгаад хэрэгсэхгүй болгодог. Мөн хуулийн дагуу нэг ч этгээдэд хариуцлага тооцоогүй. Тэр ч байтугай зарим асуудлуудыг нь олон жилийн турш шалгаж байгаад хэрэгсэхгүй болгосон зэрэг зөрчлүүд илэрчээ.

Хуулийн байгууллагуудын дээрх хариуцлагагүй үйлдлүүдээс болж, “Нүүрсний хулгай” тухайн цаг үедээ таслан зогсоогдоогүй, улам бүр хавтгайрч өнөөдрийн хэмжээнд хүрч асар их хэмжээний хохирол учирсан байна. Шалгалтын явцад нүүрс ачиж, буулгах талбайгаас 1.1 сая тонн нүүрс дутсан. Мөн 2 сая тонн нүүрс илүү бүрдүүлэлт хийж гаргасан нь хяналт шалгалтын явцад тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний нүүрсийг татвараас зайлсхийх, уурхайгаас эх үүсвэргүйгээр алдагдсан нүүрс гэж ойлгож болох юм.

Ийнхүү нүүрсний хулгайд хуулийнхан өөрсдөө орооцолдсон, тодорхой квоттой байсан гэдэг нь үнэний ортой бололтой. Тэгвэл үүнээс гадна Ардын намын газар, хэлтсийн дарга нар ч мөн адил тодорхой нүүрсний квоттой гэх яриа саарал ордонд гарах боллоо. Уг асуудлыг шалгаж тогтоох шаардлага мөн адил үүсч буй бололтой.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ажнай Батэрдэнэ гэж шуналын тулам Өмнөговийн ард түмний боломжийг хулгайлсан новшийг шоронд хорьж чадахгүй л байна даа.

  • Х
    Хаха

    Цагдаагиин том тушаалтай нам дагасан лалруудл байгаа биз

  • З
    Зочин

    Хулгайч нараа тэгээд илрүүлээд ялыг нь оноогооч МАН үнэхээр ичмээр

  • Б
    Бүгд хуйвалдаж байгаа юм чинь ер нь амжилт олхуу а

    Бүгд хуйвалдаж байгаа юм чинь ЭНЭ Улс энэ намагаас ангижирч чадхуу!!!!!

  • З
    ЗОЧИН

    ОЮУНЭРДЭНЭ ТОЛГОЙЛСОН НЯМБААТАР НАР ШОУЖҮЖИГ ТАВЬСАН ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ БОДИТ ҮНЭН ТӨРХ ЭНЭ !!! МАФИ МАФИ БАС ДАХИН МАФИ !!!

  • З
    Зочин

    Албан тушаалтай дарга сэтэртэй л бол хулгайч хулгайч хулгайчаа барихуу нүүрсний хулгайг ихурал нь өөрөө замхруулах хороо аль хэдийн наыруулсан бгоо

  • И
    Иргэн 1

    Эх орон ард түмний өмнө тангараг өргөсөн хуулийнхан өөрсдөө сэтгэлгүй, хүйтэн иймэрхүү байхад түүнийг ашиглагчид нь хууль бус үйлдэл гаргаж, түрүүний бөөс нь толгой дээр нь гарч бна даа. Эх орны сонор соргог, нүд чих болсон газар нь гадныхан ирээд ноён суухад бөхөлзөөд яадаг ч үгүй, магадгүй өгсөн авилгыг нь аваад таг чиг чимээгүй л байх бололтой. Иймэрхүү газар байгууллагыг ард түмний татварын мөнгөөр тэжээгээд хэрэг бна уу??? УИХ-ын зарим хулгайч гишүүдтэйгээ нийлээд эх орны баялгийг цөлмөхөд гар бие оролцоод....??? Энэ ариун явдал уу??? Эрх үүргээ биелүүлдэггүй ийм тэжээвэрүүдээр яах юм бэ???

  • З
    ЗОЧИН

    шалгаж хянадаг нь бас хулгайч . тэгээд хэн хянах вэ.

  • З
    Зочин

    жирийн жолоочоос эхлээд хууль шүүх прокурор уих-н гишүүд гэх хулгайч нарыг хамарсан өргөн сүлжээтэй мафийн зохион байгуулалт.