О.Цогтгэрэл: Бид ялалт ярихаасаа өмнө ард түмэнд юу өгч чадах вэ гэдэг дээр бодлого гаргаж ажиллах хэрэгтэй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Tsogtgerel gishuun/уац.jpg

Ардчилсан намаас төвийн бүсийн "Эдийн засгийн форум"-ыг зохион байгуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Бид ялалт ярихаасаа өмнө ард түмэнд яг юу өгч чадах вэ, Монгол Улсад юу өгч чадах вэ гэдэг олон зүйлийг ярилцах хэрэгцээ шаардлага тулгарч байна. Бид залуучууддаа юуг өгч чадах юм гэдэг дээр, Ардчилсан нам ард иргэдэд, Монгол Улсад юуг өгөх вэ гэдэг дээр бодлого гаргаж ажиллах хэрэгтэй" гэв.