Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Г.Занданшатар: БНСУ-д амьдарч буй Монгол хүүхдүүдийн эрхийг хамгаалах, ажил эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн хөгжлийн зээл тусламжийг нэмэгдүүлэх болон сэргээн засах эмнэлгийг байгуулах чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо
00

Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид өнгөрөгч өдрүүдэд “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцохоор БНСУ-ын Сөүл хотноо ажилласан. Энэ үеэр БНСУ-д амьдарч буй Монгол хүүхдүүдийн эрхийг хамгаалах, ажил эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн хөгжлийн зээл тусламжийг нэмэгдүүлэх болон сэргээн засах эмнэлгийг байгуулах чиглэлээр хамтарч ажиллахаар болсон талаараа УИХ-ын дарга Г.Занданшатар онцолсон юм.



