Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуулиас Д.Энхтуяа, Г.Хажидмаа нар нэрээ татлаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:3x3/379631736_533080192325101_7091104021723330908_n.png

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуулиас хоёр нэр дэвшигч нэрээ татлаа. Тодруулбал, тус холбооны дээд чуулган энэ сарын 25-ны өдөр буюу ирэх Даваа гарагт зохион байгуулагдахаар болсон билээ. Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, М-Ойл группийн Ерөнхийлөгч Б.Пунсалмаа, АН-ын ҮБХ-ны гишүүн Г.Жаргалан нарын нийт есөн хүн нэр дэвшихээр бүртгүүлээд байсан. Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа болон АН-ын гишүүн Г.Хажидмаа нар нэрээ татсан байна. Ингэснээр АЭХ-ны Ерөнхийлөгчид долоон хүн өрсөлдөхөөр боллоо.