“Капитал“ банкны захирал асан А.Ариунболдын хэргийг ДЭЭД ШҮҮХ хэлэлцэхээс татгалзсанаар компаниудын хөрөнгийн битүүмжилсэн шийдвэр хэвээр үлдлээ

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
30
legacy:capital ariunbold/ыаэхыаөхыахыө.jpg

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар А.Ариунболд, Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нарт холбогдох хэргийг хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэв.

Тодруулбал, анхан шатны шүүхээс А.Ариунболдыг банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс их хэмжээний хохирол учруулсан буюу "банкны төлбөрийн чадвар алдагдуулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, түүнээс 5,352,333,291 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5,300,333,291 төгрөгийг, Цагдаагийн ерөнхий газарт 52,000,000 төгрөгийг тус тус олгохоор шийдсэн. Уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байдаг.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэд

    Энийг тэр авгайтай нь шоронд хийх хэрэгтэй ш дээ ббахан улсын мөнгө банк нэрээр идэж ууж баахан барилга барьчаад Гантмг гэгч оршуулганы чулууны нэртэй хотхоныг нь улсын орлого болгож дуудлага худалдаагаар худалдаж ард түмнтй мөнгийг гаргуулаач юун 5 тэрбум тэр мөнгө энэ луйварчинд юу ч биш ш дээ

  • З
    Зочин

    Сонгууль дөхөхөөр бүгд худлаа цэцэрхээд унадагийн энэ МАН үнэндээ улс орныг хөгжүүлнэ гэж бхгүйм бна бүгд дээр доргүй худлаа ярьж хулнай х йнэ тэхээр улс хэзээ ч хөнжихгүй утаа түгжрэл хүүхдийн үхэл хэзээ ч салахгүйм бна

  • З
    Зочин

    Ундармаа амьд уу.