Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчөө сонгоно

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:3x3/өбхбө.jpg

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган өнөөдөр 10.00 цагаас зохион байгуулагдана. Тус хурлаар холбооны Ерөнхийлөгчөө сонгох билээ. Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, М-Ойл группийн Ерөнхийлөгч Б.Пунсалмаа, АН-ын ҮБХ-ны гишүүн Г.Жаргалан нарын нийт есөн хүн нэр дэвшихээр бүртгүүлээд байсан боловч НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа болон АН-ын гишүүн Г.Хажидмаа нар нэрээ татсан. Ингэснээр АЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй долоон хүн өчигдөр батламжаа гардан авсан билээ.