Л.Ганбат: Өнгөрсөн жил багшийн индескээр I байранд жагсаж байсан 6 багш V индекс рүү буурсан

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/Намуу/зураг/bf.jpg

Сүүлийн өдрүүдэд багш, ажилчдын цалин хөлстэй холбоотой нийгэмд талцал, шүүмжлэлүүд ихээр гарч буй. Үүнтэй холбогдуулан БШУЯ-наас хоёр дахь удаагаа зохион байгуулсан багш нарын болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг танилцуулья.

БҮТ-ийн дарга Л.Ганбат "Өнгөрсөн жилийн амжилттайгаа харьцуулбал 1-5 дугаар индекст хамаарагдаж байсан багш нар хэр зэрэг энэхүү амжилтаа бататгасан талаар мэдээлэл өгье. 2022 онд I индекстэй байсан 146 багш индексээ хадгалсан. Харин 132 багш II индекс рүү буурсан. Мөн зургаан багш V индекс руу буурсан. Харин V индекс дээр байсан 8 багш I индекс рүү орж ирсэн" гэв.