Нас барсан 7 настай хүүгийн хэрэгт хойд аав болох 34 настай Б-г шалгаж байна

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:TSEG/Police_1_l copy.jpg

Хэд хоногийн өмнө сураггүй алга болж, эрэн сурвалжлагдаж байсан хүүгийн цогцсыг өнөөдөр олсон нь олон нийтийг цочирдуулаад байна. Тодруулбал, Дорнод аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжлаж байсан 7 настай “С” хүүгийн цогцсыг иргэний мэдээллээр тус аймгийн төвийн Хэрлэн сумын 3 дугаар баг Хөгшир гэх газарт дэрсэн дундаас олсон байдаг.

Тэгвэл хүүг нас барсан хэрэгт түүний хойд аав болох 34 настай “Б” гэгчийг шалгаж эхэлсэн байна.