ШУУРХАЙ: Хотын ерөнхий архитектор Ц.Тулга нарын гурван албан тушаалтныг авлигын хэргээр 48 цагийн хугацаатай цагдан хорьжээ

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:ATG/зураг11 - 2021-10-19T200113.986.jpg

АТГ-аас нийслэлийн зарим албан тушаалтнуудын гэрт нэгжлэг хийсэн талаар бид та бүхэнд өчигдөр мэдээлсэн. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ц.Тулга, тус албаны ажилтан Т овогтой Э, Б овогтой У нарыг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна.

Тодруулбал, нийслэлийн эдгээр гурван албан тушаалтыг Эрүүгийн хуулийн 22.1 буюу Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөн хуулийн 22.4.2-т заасан Нийтийн албан тушаалтан хахууль авах зэрэг хэргүүдээр шалгаж, ийнхүү Цагдан хорих 461 дүгээр ангид цагтдан хорьжээ.