Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Энэ сарын 21-нээс хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна
00

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун, дулаахан байх боловч 21-нээс хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
Ирэх даваа гарагт буюу 20-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 22-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.



