“Нээлттэй Сэлэнгэ“ өдөрлөгт зориулсан барилдаанд Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, Э.Даш үзүүрлэлээ

Спорт
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:selenge aimag/403611259_3769169473315190_8366684701115249212_n copy.jpg

"Нээлттэй Сэлэнгэ" арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд улсын залуу аварга О.Хангай, улсын заан Б.Бат-Өлзий тэргүүтэй хүчит 128 бөх зодоглолоо.

Энэ удаагийн барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харьяат Монгол Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Монгол Улсын өсөх идэр начин Э.Даш үзүүрлэлээ. Их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын Аварга О.Хангай, Архангай аймгийн Хашаат сумын харьяат Монгол Улсын харцага С.Сүхбат нар шалгарав.