Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллах эсэх шүүх хурал өнөөдөр 14:30 минутанд эхэлнэ

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
10
legacy:unuruu setguulch/6569a4ed1431cf7f0c8d8de3 copy.jpg

Монголын мэдээллийн “Zarig.mn” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүхийг үл хүндэтгэсэн, худал мэдээлэл тараасан хэргээр арванхоёрдугаар сарын 4-ний өдөр баривчлагдсан байдаг. Түүнийг суллах шүүх хурал арванхоёрдугаар сарын 8, 19-ны өдрүүдэд товлогдсон байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон билээ.

Тэгвэл түүний цагдан хориог цуцлах эсэх шүүх хурал СХД-ийн шүүх дээр 14:30 минутаас болох аж.