Ц.Төрхүү: Урт цагааны барилгыг буулгаж, тээвэрлэхэд 354 хүн 149 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:urt tsagaan/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-2.jpg

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагааны барилгыг нурааж цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг санал өгсөн иргэдийн 96 хувь нь дэмжсэн учраас нураах ажлыг энэ сарын 5-ны өдрөөс эхлэн нурааж эхэлсэн байдаг.

Тэгвэл Урт цагааныг нураах ажил ямар үе шаттай явж байгаа талаар Хотын менежер Ц.Төрхүү мэдээллээ. Тэрбээр, "Урт цагаан худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, тээвэрлэхэд 354 хүн 149 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна" гэв.