Нохойг нь хуцлаа гэж бага насны хүүхдийг өшиглөсөн иргэнийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:TSEG/hereg/252469484_1006307183247674_7116078189023643927_nа.jpg

Цахим орчинд бага насны хүүхдийг нохойгоо салхилуулахаар орцноос гарах үед үл таних этгээд нохойг нь хуцлаа хэмээн охиныг өшиглөж, айлган сүрдүүлж буй бичлэг цацагдсан. Тэгвэл охины ар гэр цагдаагийн байгууллагад хандах талаар бичлэг дээр дурьдсан байдаг.

Иймд бид үүнтэй холбогдуулан тухайн иргэнийг цагдаагийн байгууллага шалгаж буй эсэхийг тодруулахад, "Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгаж байна" гэх мэдээллийг өглөө.