“Галд өртсөн байрны 16 өрхийн 41 том хүн, 23 хүүхдийг буудалд байрлуулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна“

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
10
legacy:_shariljjj/NewFolder/Capture.JPG

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтай мөргөлдсний улмаас дэлбэрч, гал гарсан ноцтой осол гарсан.

Гал ойролцоох 60 айлын орон сууц болон иргэдийн автомашин руу тархсан тул цагдаа, онцгойгийнхон хүч нэмэгдүүлэн ажилласан юм.

Улмаар галд өртсөн байрны оршин суугчдыг ойролцоох зочид буудалд байрлуулаад байна. Буудал дахь нөхцөл байдлыг тодруулан хүргэж байна.