Галд өртсөн 60 айлыг шаардлага хангасан түрээсийн орон сууцанд байршуулж түрээсийг нь төлөхөөр боллоо

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:agshin/dunjin.jpg

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтай мөргөлдсний улмаас дэлбэрч, гал гарсан ноцтой осол гарсан. Гал ойролцоох 60 айлын орон сууц болон иргэдийн автомашин руу тархаж, 30 машин өртөөд байгаа юм.

Тэгвэл уг асуудлаар УОК хуралдаж, буруутай этгээдүүдийг тогтооход цаг орох учир галд өртсөн 60 айлыг шаардлага хангасан түрээсийн орон сууцанд байршуулж түрээсийг нь төлөхөөр болсон. Уг ажлыг Хотын даргын орлогч П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулах аж.