Г.Ариунбуян: Гурван алба хаагч нөхцөл байдлаа үнэлж, хянаж байх үед ёмкост дэлбэрч алба хаагчид өртсөн

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:ariunbuyan/300A5976 copy.jpg

Гал унтраахаар ажиллаж байсан онцгой байдлын гурван албан хаагч дэлбэрэлтэд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтай мөргөлдсний улмаас дэлбэрч, ослын улмаас 11 том хүн, 3 хүүхэд түлэгдэж, 30 автомашин шатсан байдаг.

Тэгвэл дэлбэрэлт явагдаж буй эрсдэлтэй нөхцөлд онцгой байдлын албан хаагчдыг оруулсанд иргэдэд шүүмжлэлтэй хандаж буй. Энэ асуудалд ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян тайлбар өглөө.